Сүүлчийн амьсгал ( өгүүллэг )
    Хүний амьдралд юу ч тохиолддог. Жаргах цаг нэг байхад зовох цаг ч бас байдаг. Жаргал зовлон хосолсон хүний хорвоод хүн гэдэг нэрийг хайрлаж хамгаалж явна гэдэг бол хүн болж төрсөний эрхэм дээд заяа буюу. Амьдралын түмэн нугачаан дунд бүдэрч хальтирч явсан ч амьдралын чин үнэнийг ойлгоод засаж хүмүүжсэн нэгэн байхад золигт гарсанаараа дуусъя гээд өөртөө зовлон хурааж, зорилго хүсэлгүй насаа өнгөрүүлэх хүн нэрнээс цаашгүй хүн ч байдаг ажээ.
"Сүүлчийн амьсгал ( өгүүллэг )" цааш унших »
Гоонь эрчүүдэд зайлшгүй байх шаардлагатай эд юмсын нэрс.
Нэг. Зайлшгүй байх анхдагч зүйлд:   Хөнжил \ малгай тавибал манайх гэдэг хүнд аялал зугаалгын хөнжил ч байсан болно \ Гудас \ эвхдэг, хийлдэг \ Дэр \ Үлээдэг, эсвэл сандал дээр тавиад зөөлөвч болгохоор \ Орны цагаан хэрэгсэл \ хоёр ээлжийн \ Чемодан, ойр зуурын хувцас хунараа хийх цүнх, үүргэвч “Эхнэрийн эрэлд” аялалд таацсан новш ноорхойгоо чихэх спорт цүнх чухал.
"Гоонь эрчүүдэд зайлшгүй байх шаардлагатай эд юмсын нэрс." цааш унших »
"Хөдөөгийн баясгалан" хэмээх гурван мөртүүд
    ххх Унаганы найр зодооноор дуусаж Ухаангүй зочдыг эхнэрүүд нь Улаан хэрүүлээр тамгалавhttp://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif
""Хөдөөгийн баясгалан" хэмээх гурван мөртүүд" цааш унших »
Нэргүй шүлэг
    Шинэ оноос өмнө блогдоо "цэвэрлэгээ" хийж байна. Ноорогт хадгалсан бичлэгүүдээ гүйцээж гаргахаар шийдлээ. Цаг цагаараа амьдрах минь... Урсан одох мөрөн гол шиг цаг тооллын цаглашгүй уртад сэтгэлээс урссан бүхэн мөнх гэгээн амьдралын өмнө мөр нь давчидсандаа ч яахав дээ.  Буурал хорвоогийн будангуйн тоосонд бурхны өмнө толгой гудайхгүй явбал боллоо.
"Нэргүй шүлэг" цааш унших »
Утсаар ярьсан яриа \ хошигносон юм шүү, бүү уурлаарай \
    -Байна уу? Монголд хорин хоёрон болчихсон уу?  - Тиймээ, болчихсон  -Сайн уу чи? Амьд уу?  -Амьд л байна  -Зүгээр үү тэгээд?  -Зүв зүгээр
"Утсаар ярьсан яриа \ хошигносон юм шүү, бүү уурлаарай \" цааш унших »
Өвлийн өвгөн миний үг
                             Хуучин бичлэгүүдээ үзэж суутал өнгөрсөн жилийн шинэ жилээр өвлийн өвгөн болоходоо уншиж байсан үгээ оллоо. Өвгөн юунд санаа их зовсон нь доорхи үгнээс нь харагдах тул нэмж тайлбар хийлгүйгээр нийтэллээ. Жаахан хошиндуу, алиа наргианч, ёгт үгтэй "хэцүү" өвгөний дүрд тоглосон юм билээ. Харин өвгөний урт "уншлагаас" болоод жинтэйхэн зуу татаж, шинэ жилийн настр эрт орсон хүмүүс ичээний тарвага шиг "унтаж" байсаныг нь хөтлөгч охин микрофоноор "дуудаж" сэрээгээд дараагийн хөтөлбөрөө үргэлжлүүлсэн юм. Бас ч гэж бяцхан"түүх" юм. Өвлийн өвгөн аав "болох" хүмүүст санаа ч өгч болох юм...
"Өвлийн өвгөн миний үг" цааш унших »
Нүхэнд унасан нь \ шог өгүүллэг \
   Өглөө босоход хот нилдээ цан хүүрэг савсаж, сэвсгэр цагаан цасанд даруулжээ. Цагаан чандагны арьсаар хучсан юм шиг сэтгэгдэл анчин хүнд төрмөөр... Нямбай шиг айлын эхнэрт бол шинэхэн цагаан ноолууран бүтээлгээр ороо гоёх мэт... Гэрийн үйлчлэгч эмэгтэй нарт бол угаалгын өрөөнд хатааж өлгөсөн ор дэрний цагаан хэрэгслүүд мэт харагдах байх л даа. Цасанд нүд гялалзаад нүдээ анивчуулан сохор юм шиг дээгүүр харж явтал би гэдэг час өдрөө мэддэггүй дүнхүү амьтан сохор номин шиг хэн нэгний ухсан гүнзгий нүхэнд пидхийтэл уналаа. Зоо нуруу гурав дөрвөн хэсэг тасарчихав уу гэтэл өвдлөө. Хэдэн мөч хэвтсэнээ мэдэхгүй. Ямар ч байсан босохоос өөр зам байсангүй. Өвлийн хүйтэнд дахиад жаахан “янгуучилж” хэвтвэл хөлдүүс болох янзтай. Ёолж ярвайж арайхийн бослоо. Гар хөлөө хөдөлгөвөл хэдэн өдрийн акт авч гэртээ видео кино үзсэн шиг дулаахан хөнжилдөө Салтаан хаан шиг эрх дураараа жаргаж хэвтэх шаардлага хангаагүй бололтой. Чигчий хурууны хумс хугарсаныг эс тооцвол бүрэн бүтэн байх нь тэр.
"Нүхэнд унасан нь \ шог өгүүллэг \" цааш унших »
Бүжигчин эмээ
 -Эмээ,та яг “Ганнам стайл” –аар бүжиглэж байна гэж хичээлээсээ ирсэн ач охиноо баясан дуу алдахад хаалгаа онгойлгох гээд цоожны нүхээ олохгүй түлхүүрээрээ хаалганы будаг ховхорсон газар бүр хатгаж зогссон би цочин эргэж харав.
"Бүжигчин эмээ" цааш унших »
Зүрхэнд ойрхон алс хязгаар өгүүллэг
 Хүний хөлөөр цас шажигнахад Улахан буутай цэргүүд намгийн захад ирсэнийг мэдээд Таняг чирэн намгийн хүйтэн усанд толгойгоо далд ортол шумбасаар бут ургасан жижиг довны ард нуугдав. Толгойгоо уснаас гаргаж, бүтэн амьсгаа авсан тэрээр модны мөчир сүлжиж хийсэн салан дээр ухаангүй хэвтэх Танягийн язарсан уруулаас цус шүүрэхийг харсанаа хавдаж шархадсан гараараа эв муутай арчлаа. Бууны сум шүргээд гарахын хооронд пэмбийтэл хавдсан гар нь хөндүүрлэн өвдөхийг сая л тэр анзаарав. Нүүр ам нь хөхөрч, зүс царай нь хувхай цагаан болсон Танягийн үнгэгдэж урагдсан даашинзны цаанаас сулхан хөдлөх мантуу шиг хөөсөн хун цагаан мөөм нь түүнийг амьсгал хураагаагүй, зүрх нь муухан цохилж байгааг илтгэх ажээ.
"Зүрхэнд ойрхон алс хязгаар өгүүллэг" цааш унших »
Удам дамжсан “авъяас” Хошин өгүүллэг
   Гурван настай бага охин маань гадаа тоглож явсанаа дэргэдэх модны мөчир дээр суух болмжморыг харсанаа түүнтэй том хүн шиг ярьж гарлаа. Хаврын дулаахан өдөр том өрөөний цонхоо цэлийтэл дэлгэсэн болохоор охины яриа надад чихэвч зүүсэн юм шиг тодхон сонсогдоно.
"Удам дамжсан “авъяас” Хошин өгүүллэг" цааш унших »
Хуримын урилга Хошин өгүүллэг
    “Эрхэм хүндэт хүргэн Тулга таныг гэр бүлийн хамт хадам аав Жанцан, эхнэр Сувдмаа нарын хуримд хүрэлцэн ирэхийг уръя. Хуримын ёслол ... оны... сарын ... өдөр 14 цагт “Солонго” зоогийн газар болно” гэсэн урилгыг хүлээн авсан би хадам аавыгаа хоёр дахь хадам ээж буюу Сувдмаа хэмээх бүсгүйтэй хүндтэй хүмүүс үйлчлүүлдэг хотын нэртэй нэгэн зоогойд халуун гараа атгалцан сууж байхад нь санаандгүй таарч,үзмэрчийн хэрэггүй ирээдүйн үйл явдлыг урьдчилан мэдсэн юм. Албаны шугмаар гадаадаас ирсэн зочдыг навсайтал нь согтоож, гартаа нам “оруулах”-ыг хүссэн захирлын тушаалаар хоёр удаа эрүүлжүүлэхэд орж, гашуун нясуун юманд гойд “дуртай” гэж хамт олныхоо дунд “үнэлэгдсэн” намайг “Ардын элчийн Дарьбазар” болгон орчуулагч охины хамт илгээлээ.
"Хуримын урилга Хошин өгүүллэг" цааш унших »
Банжиг зар
  х  х  х Сайн хадамтай танилцаж хүргэн орно   х  х  х  Бантан хийж чадах эмэгтэйг гэрээт эхнэрээр авна
"Банжиг зар" цааш унших »
Удирдагч \ өгүүллэг \
 
  Үдийн цайны үеэр Чойбалсанг гэр рүүгээ явахаар засгийн газрын байшингаас гарахыг завдтал комиссар нь түүнд дөхөж ирсэнээ “Бортолгой эгч Дашийн гуанзанд таныг хүлээж байна гэж хэлүүллээ” гэж аминчлан шивэгнэхэд Бортолгойтой ойрд уулзаагүй Чойбалсан арван дөрвөн жил ханилсан авааль эхнэрээ гэнэт үгүйлэх мэт зөөлөн санаа алдлаа. “Нэг л ноцтой чухал хэрэг гарч дээ. Тэрнээс бус ажил албаны цагаар надтай уулзах ёсгүй дээ” гэж бодсон Чойбалсан хуучин Бээжин Содномдаржаагийн хүр дүү Даш хэмээх монголоор муугүй ярьдаг дунд хирийн насны, харааны дүгэриг шил зүүдэг, залирхаг хятадын гуанз руу машинаа эргүүлэв.
"Удирдагч \ өгүүллэг \" цааш унших »
Шуурхай мэдээ
       Манай блогын тусгай сурвалжлагч Яаруужавын илгээсэн мэдээнүүдээс:
"Шуурхай мэдээ" цааш унших »
Хоньчин хүү \ туурь \


 Булнайн нурууны салбар уулсын нэг болох Асгат хайрханы өвөрт өглөөний тунгалаг агаарт  хоньчин хүү Бат хонио туун гэрээсээ гарчээ. Ус бороо ихтэй, өвс ногоо жигдрэн ургасан дэлгэр сайхан зун болжээ. Хэд хоног үргэлжлэн асгарсан бороонд залхсан хөгшчүүл “Нар нь хааччихав аа? Газар сайхан дэвтлээ. Одоо ингээд нар гарвал мөн ч сайхан болно доо. Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зун болно” гэж уухай халаг болж байсаныг бодвол хоёр долоо хоног нар гарахад байгаль дэлхий дор нь ногоороод, цэцгийн дэлбээ хаа сайгүй цомирлогоо дэлгэж, хүн малын зоо нуруу тэниййсэн зуны тэнэгэр улирал эхлэв.
"Хоньчин хүү \ туурь \" цааш унших »
Дурлаагүй залуудаа дурла
                    "Хайр дурлалаа илчилсэн халуун үгтэй захианы минь хариуд сэрээ шиг үгээр сэтгэлийг минь хатгадаг чи хэн бэ? Чи хэн юм бэ? АНУ-гийн тэргүүн хатагтай юу? Английн хатан хаан уу? Австралын ерөнхий сайд хатагтай юү? Австрийн гоо бүсгүй юү? Андоррогийн топ модел үү? Аргентины алдартай жүжигчин үү? Азербайжаны нефтийн эзний охин уу? Арабын эмиратийн гүнж үү? Армены Арарат архины шошго уу? Афганистаны алан хядагчын АКА буу юу? Анголын алмаазны уурхайн хувьцаа юу?...
"Дурлаагүй залуудаа дурла" цааш унших »
Нэр өгөхөд учиртай л байдаг гэнэ...
  Шинэ хүүхдэд нэр өгөхөд хөгшчүүл лам хуврагт хадаг барин ханддаг бол залуучууд буюу "шинэ үе"-ийн шилмэл хосууд нэр бичсэн хуйлсан цааснаасаа залуу аав ээж хоёр нь сугалаад хоорондоо маргалдахгүйн тулд "хуруу"-даад шийдчихдэг болжээ. Монголчууд бид анх ямар нэртэй байсан юм бол гэж сонирхоод гүүгэл жаахан төнхчлөө... Монголчууд эхлээд түрэг нэр ихтэй байжээ. Хүннүчүүд хааныгаа "шаньюй" гэж түрэгээр нэрийддэг мөртлөө хатныг нь яньчжи гэж нангиадаар авгайлна. Хаа очиж Хүннүгийн анхны хаан Түмэн гэдэг монгол нэртэй. Хүү нь мөн "мод"-ны "тасархай"-тай. Мод-ун \ модон \ шаньюй харь нутагт цөлсөн эцгээ харван алж, их гүрнийг байгуулан "Байлдаант улсууд" гэж нэрлэгддэг долоон улсыг нэгтгэн ирт мэсээр хурааж, Цинь улсыг байгуулсан Цинь Ши Хуандитэй эн зэрэгцэн гарч ирсэнээр хойд зүгийн нүүдэлчин эвэр нум агсагчид  гэхээр өмдөндөө савируулдаг нангиад нарт Түмэн газрын цагаан хэрмийг барих "патент"-ыг олгосон юм.
"Нэр өгөхөд учиртай л байдаг гэнэ..." цааш унших »
Түргэн хоолны санал
     
49051-thumb1
    Түргэн хоолны олон улсын уралдаанд монголоос Ринчин гуай шалгарч очоод бантан хийгээд түрүүлсэн тухай шог яриаг аав минь ярих дуртай байсан санагдана. Гал дээр тогоо тавиад, усаа буцалгаад, борцоо, давсаа хийгээд дарвингуут нь алгадсан атга гурилаа цацаж орхиж. Сүйхээтэй хүн яахав, нэг бужигнахад нь хэрчсэн сонгиноороо амтлаад шүүгч нарын өмнө тавьжээ. Тэгээд хоолоо тайлбарлахадаа олон хэлээрээ,
"Түргэн хоолны санал" цааш унших »
Элст манхны тулалдаан ( өгүүллэг )

  Элст манхны төлөө шийдвэрлэх тулалдаанд сумангийн үлдсэн цэргүүд эцсийн хүчийг шавхан тулалдахаар буу сум, зэвсэг хэрэглэлээ бэлтгэнэ. Амь үрэгдсэн дайчин нөхдийнхөө шарилыг цуглуулж, нэг жалганд ум хум бөөгнөрүүлэн тавьжээ. Сумангийн дарга амь үрэгдсэн тул нэгдүгээр салааны дарга Базар хоёр салааны үлдэгдэл гуч хүрэхгүйтэй орчим цэргүүдээ удирдан дайралтанд бэлтгэж байлаа. Өчигдрөөс хойш хэл мэдээгүй болсон ангитайгаа холбоо барихаар ойрхон байрлах бүслэлтэнд орсон зөвлөлтийн цэргийн анги руу холбоочин явуулсан боловч одоо болтол хариу сураг алга. Дайснууд Элст манхны ар өвөргүй намрын ялаа шиг язганана. Дайсны цэргийн анги нэгтгэлүүд хорооны дөрвөн суманг хэд хэдэн хэсэг болгон бүсэлсэн нь нэгдсэн удирдлагаар тулалдах ямар ч найдваргүй болгожээ.
"Элст манхны тулалдаан ( өгүүллэг )" цааш унших »
Хүргэн хүү \ өгүүллэг \
  Загасанд дуртай бидний хэдэн нөхөд хоёр зуун ердүгээр точка дээр галт тэрэгнээс буулаа. Борц шиг хорчийсон гурван  оюутан хөвгүүн, ээлжийн амралтаа авсан хоёр цүдгэр "ах"... Пүүжээ ах л биднийг замчилж энд ирсэн юм. Өөрөө төмөр замд ажилладаг болохоор хаана юу байдаг, хэн хаана амьдардагыг андахгүй. Пүүжээ ахын ажил нэг ёсондоо "бадарчин"-гаас дутахгүй. Бадарчин гуай бадар барихаар хавчиг үүргээ үүрч, хоёр мод тулж явдаг бол Пүүжээ ах нэг хүнтэй хамт төмөр замын ган төмрийн гэмтлийг "оношилдог" дөрвөн дугуйтай дөрвөлжин багажаа түрэн нэг точкаас нөгөө точка, нэг өртөөнөөс нөгөө өртөө хоёрын хооронд амьдралаа элээж яваа  нэгэн аж.
"Хүргэн хүү \ өгүүллэг \" цааш унших »
(Нийт: 73)